Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 09 сарын 15

Агуулгын жагсаалт

1. Ерөнхий заалт

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь ШОП ЭМ ЭН платформыг (цаашид "Платформ" эсвэл "ШОП ЭМ ЭН" гэх) ашиглах бүх борлуулагч, үйлчлүүлэгч болон зочдод хамаарна. Платформд бүртгүүлэх, ашиглахын тулд та энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, зөвшөөрч байгаа болно.

Тодорхойлолт:

  • "Платформ" гэж ШОП ЭМ ЭН цахим худалдааны платформыг хэлнэ.
  • "Борлуулагч" гэж платформд дэлгүүр нээж, бараа бүтээгдэхүүн борлуулах, удирдах, хянах ямар ч төрлийн эрхтэй этгээдийг хэлнэ.
  • "Дэлгүүр" гэж платформд борлуулагчийн хүсэлтээр үүсгэсэн дахин давтагдашгүй домэйн нэртэй, холбогдох хаягтай, бараа борлуулагдах хэсгийг хэлнэ.
  • "Дэлгүүрийн эзэн" гэж платформд анх тухайн дэлгүүрийг нээсэн давуу эрхтэй этгээдийг хэлнэ.
  • "Үйлчлүүлэгч" гэж платформоор дамжуулан аль нэг бүртгэлтэй дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийх этгээдийг хэлнэ.
  • "Агуулга" гэж платформд байршуулсан бараа бүтээгдэхүүн, зураг, бичвэр, видео болон бусад бүх мэдээллийг хэлнэ.
  • "Гуравдагч талын үйлчилгээ" гэж платформтой холбогдох гадаад үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн системийг хэлнэ.

ШОП ЭМ ЭН нь цахим худалдааны платформ бөгөөд борлуулагчдад онлайн дэлгүүр үүсгэх, удирдах, бараа бүтээгдэхүүнээ байршуулах, борлуулах, захиалга болон хүргэлтийн үйл явцыг удирдах, үйлчлүүлэгчидтэй харилцах, маркетингийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог. Платформын дэлгүүр бүрд сонгосон багцаас хамааран тухайн боломжууд нээлттэй ба домэйн нэр ашиглах, сервер дээр байрших боломж дагалдана.

Бүх борлуулалт, худалдан авалт борлуулагч болон үйлчлүүлэгчийн хооронд шууд хийгддэг бөгөөд дунд нь ямар нэгэн байдлаар платформ орох боломжгүй мөн гүйлгээний хураамж авдаггүй. Платформ нь зөвхөн тухайн борлуулагчдад техникийн шийдэл бүхий платформоор хангадаг.

ШОП ЭМ ЭН нь "Датаком Клауд" ХХК-ийн үйлчилгээ, дижитал бүтээгдэхүүн ба энэхүү компани нь үйл ажиллагааны хувьд хяналт тавьж ажиллана.

2. Борлуулагчийн бүртгэл

2.1 Платформыг борлуулагчийн хувьд ашиглахын тулд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээд эсвэл хуулийн чадамжтай хувь хүн, 18 ба түүнээс дээш насны, үнэн зөв холбогдох мэдээллийг өгөх чадвартай, энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн биелүүлэх чадвартай байх шаардлагатай.

2.2 Дэлгүүр нээхийн тулд бүтэн нэр (хуулийн этгээдийн хувьд албан ёсны нэр), холбоо барих хаяг, утасны дугаар, имэйл хаяг (үндсэн холбоо барих хэрэгсэл), аж ахуйн үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээллийг үнэн зөв өгөх шаардлагатай.

2.3 Борлуулагч нь платформ дээр тав хүртэлх дэлгүүр нээх болон удирдах боломжтой ба зарим тохиолдолд системээс тоог хязгаарлаж болно.

2.4 Борлуулагч өөрийн үүсгэсэн дэлгүүр дээр "дэлгүүрийн эзэн" болох бөгөөд уг эрхтэй тохиолдолд дэлгүүрийг удирдах эрхээс хасагдах боломжгүй.

2.5 Дэлгүүр нь идэвхжүүлсэн үйлчилгээний багцаас хамааран нэг буюу хэд хэдэн удирдлагын эрхтэй байх боломжтой бөгөөд нэмэлт борлуулагчид дэлгүүрийн үйл ажиллагааг хамтран удирдах эрхийг олгох боломжтой.

2.6 Борлуулагч платформд нэвтрэх нууц үгээ мартсан тохиолдолд, "нууц үг сэргээх" хэсэгт өөрийн имэйл хаягаа оруулаад, тусгай кодоор баталгаажуулснаар нууц үгээ шинээр сэргээх боломжтой. Ямар ч тохиолдолд ШОП ЭМ ЭН гар аргаар нууц үгийг шинэчлэх боломжгүй.

3. Борлуулагчийн эрх ба үүрэг

3.1 Борлуулагч дэлгүүр нээх хязгаарт хүрээгүй бол хүссэн үедээ платформд шинээр дэлгүүр үүсгэх эрхтэй.

3.2 Борлуулагч шинээр дэлгүүр нээх үед хоёр сарын турш үнэгүй багцыг ашиглах эрхтэй.

3.3 Борлуулагч ажлын өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд холбоо барих хэсэгт байрлах хаягаар платформтой холбогдож тусламж авах, санал гомдлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

3.4 Борлуулагч дэлгүүрт харуулах холбогдох мэдээлэл болох дэлгүүрийн нэр, үндсэн хаяг, холбоо барих дугаар, имэйл хаяг, үйлчилгээний нөхцөл, төлбөрийн нөхцөл, хүргэлтийн нөхцөл, бараа бүтээгдэхүүний үнэн зөв мэдээллийг оруулах үүрэгтэй.

3.5 Борлуулагч дэлгүүр дээр үүссэн үйлчлүүлэгчийн захиалга бүрийг хянаж, цаг алдалгүй шийдвэрлэх үүрэгтэй ба платформ үүнд оролцохгүй.

3.6 Үйлчлүүлэгчийн амжилттай хийгдсэн гүйлгээ бүр үйлчлүүлэгчээс шууд борлуулагчийн данс руу ордог ба платформ үүнд оролцдоггүй тул борлуулагч гүйлгээ бүрийг бүрэн хариуцах үүрэгтэй.

3.7 Платформ дээрх төлөгдсөн захиалга бүр дээр НӨАТ олгодоггүй тул борлуулагч өөрөө хариуцах үүрэгтэй.

3.8 Бараа болон захиалга буцаалт, ямарваа нэгэн үйлчлүүлэгчийн асуудал, маргаан, гомдлыг тухайн дэлгүүрийн борлуулагч өөрөө хариуцах ба цаг алдалгүй шийдвэрлэх үүрэгтэй.

3.9 Платформ дээр дараах зүйлсийг хатуу хориглоно:

  • Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт, хуурамч болон гэмтэлтэй бараа, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах бүтээгдэхүүний худалдаа
  • Зохиогчийн эрх, оюуны өмчийн эрхийг зөрчсөн агуулга, залилан мэхлэх шинжтэй үйлдэл, үйлчлүүлэгчдийг хууран мэхлэх болон хохироох бүх төрлийн үйл ажиллагаа
  • Мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулах, кибер халдлага үйлдэх, хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах зэрэг платформын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлүүд
  • Худал мэдээлэл түгээх, хүн гүтгэсэн агуулгатай төрөл бүрийн текст бичвэр бичих
  • Зүй бус үг ашигласан, садар самуун сурталчилсан текст, зураг, видео гээд бүх төрлийн агуулга
  • Дэлгүүрийн үйлчилгээний, төлбөрийн, хүргэлтийн нөхцөл дээр үйл ажиллагаанд нийцэхгүй нөхцөл бичиж оруулах

3.10 Платформ дээр ямарваа нэгэн алдаа гарсан, ажиллах ёстой байдлаасаа өөрөөр ажилласан тохиолдолд холбоо барих хэсэгт байрлах хаягаар мэдээлэх.

3.11 Борлуулагч өөрийн бүртгэлийн нууц үгийг бусдад дамжуулахгүй, маш сайн нууцлах үүрэгтэй. Үүнээс болж гарах эрсдэлийг платформ хариуцахгүй.

3.12 Платформ нь дэлгүүрийн болон борлуулагчийн мэдээлэл болон тохиргоог дур мэдэн өөрчлөх боломжгүй тул борлуулагч өөрийн хийж буй үйлдэл бүр дээр хариуцлагатай байх үүрэгтэй.

3.13 Залилан болон бусад төрлийн асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс борлуулагч өөрийн дэлгүүр дээр зарим нэг үйлдлийг хийхдээ заавал улсын бүртгэлээр (ДАН системээр) баталгаажсан байх шаардлагатай.

3.14 Дэлгүүрийн үйлчилгээний багцын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, үйлчилгээний эрх хаагдсан тохиолдолд платформ хариуцлага үүрэхгүй ба тухайн дэлгүүрийн борлуулагч бүрэн хариуцах үүрэгтэй.

3.15 Дэлгүүрийг зөвхөн дэлгүүрийн эзэн өөрийн борлуулагчаар бүртгэлтэй байгаа имэйл хаягаа ашиглан support@shop.mn хаяг руу албан хүсэлт илгээсний үндсэн дээр платформоос устгуулах эрхтэй.

3.16 Борлуулагч үйлчилгээний, төлбөрийн, хүргэлтийн нөхцөл зөрчих, бусдын эрхийг зөрчих, үйлчлүүлэгчтэй хийсэн гэрээ зөрчих тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

4. Үйлчлүүлэгчийн эрх ба үүрэг

4.1 Үйлчлүүлэгч бараа бүтээгдэхүүний талаарх үнэн мэдээлэл авах, аюулгүй төлбөрийн орчин, хувийн мэдээллийн хамгаалалттай байх эрхтэй.

4.2 Үйлчлүүлэгч захиалгын болон төлбөр тооцооны талаар тухайн захиалга хийсэн дэлгүүртээ санал, гомдол гаргах эрхтэй.

4.3 Үйлчлүүлэгч платформын дүрэм журмыг дагаж мөрдөх, бусдын эрхийг хүндэтгэх үүрэгтэй.

4.4 Үйлчлүүлэгч захиалга хийх үед мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй.

4.5 Платформ дээр дараах зүйлсийг хатуу хориглоно:

  • Хуурамч захиалга үүсгэх (олон тоо, хэмжээгээр захиалах, худал мэдээлэл оруулах)
  • Аливаа нэг дэлгүүрийн болон платформын агуулгыг хуурамчаар засах, үүнийгээ ашиглан аливаа нэг үйлдэл хийх
  • Мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулах, кибер халдлага үйлдэх, хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах зэрэг платформын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлүүд
  • Зүй бус үг ашигласан, садар самуун сурталчилсан текст, зураг, видео гээд бүх төрлийн агуулга

4.6 Үйлчлүүлэгч өөрийн бүртгэлийн нууц үгийг бусдад дамжуулахгүй, маш сайн нууцлах үүрэгтэй. Үүнээс болж гарах эрсдэлийг платформ болон борлуулагч (дэлгүүр) хариуцахгүй.

5. Үйлчилгээний багц ба төлбөр тооцоо

5.1 Платформ дээрх үйлчилгээний багцууд нь хоорондоо ялгаатай давуу талтай байх ба үнийн дүн харьцангуй адил байна.

5.2 Борлуулагч тухайн дэлгүүр дээр ашиглах үйлчилгээний багц болон ашиглах хугацаагаа нэгээс арван хоёр сарын хооронд сонгосноор нэхэмжлэл үүсэх ба 48 цагийн дотор төлнө.

5.3 Нэхэмжлэлийг дансаар шилжүүлэх, бүх төрлийн банкны аппликэйшнээр мөн зээлийн үйлчилгээ болох PocketZero, StorePay (зөвхөн 100,000₮ ба түүнээс дээш үнийн дүнд) ашиглан төлөх боломжтой.

5.4 Нэхэмжлэл амжилттай төлөгдсөн тохиолдолд дэлгүүрийн үйлчилгээний багц автоматаар идэвхэжнэ.

5.5 Дараах тохиолдолд үйлчилгээний багц автоматаар идэвхжихгүй байдал үүснэ:

  • Шилжүүлэхдээ буруу үнийн дүнтэй шилжүүлэх
  • Шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр алдаатай шилжүүлэх
  • Qpay, StorePay, PocketZero ашиглан амжилттай төлсөн ч систем доголдсон үед
  • Нэхэмжлэлийн төлөх хугацаа дуссан үед төлөх

Дээрх байдал үүсэн тохиолдолд ажлын өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд холбоо барих хэсэгт байрлах хаягаар платформтой холбогдож асуудлаа шийдвэрлүүлнэ.

5.6 Дэлгүүрийн үйлчилгээний багц амжилттай идэвхэжсэн огноогоос нэхэмжлэлийн дагуу авсан хугацааны дараах 00:00 цагт үйлчилгээний төлбөр гарна.

5.7 Төлбөр гарсан хугацаанаас 7 хонгийн дотор төлбөрөө төлж сунгана. Төлөөгүй тохиолдолд тухайн дэлгүүр луу хандах боломжгүй болох ба бараа бүтээгдэхүүнээ удирдах боломжгүй болно.

5.8 Үйлчилгээний төлбөр гарах үед системээс автоматаар тухайн дэлгүүрийн бүх борлуулагчид руу 3-аас 5 удаа имэйл хаягаар мэдээлэх ба имэйлээ хараагүй, имэйлийн спам хэсэгт орсон гэх мэт бусад шалтгаанаар ямар нэгэн давуу тал олгохгүй болно.

5.9 Үйлчилгээний багцаа амжилттай идэвхжүүлсэн тохиолдолд тухайн төлбөр тооцоог ямар ч тохиолдолд буцаан олгох боломжгүй.

5.10 Үйлчилгээний багцаа амжилттай идэвхжүүлсэн тохиолдолд борлуулагч хувь хүн болон байгууллага дээр НӨАТ-ын баримт авах боломжтай.

5.11 Платформ нь үйлчилгээний багцын үнэ болон бусад мэдээлэлд тодорхой шалтгаануудыг дагуу өөрчлөлт оруулах эрхтэй.

5.12 Идэвхтэй буюу ашиглах эрх нь дуусаагүй үйлчилгээний багцтай дэлгүүр шинээр аль нэг багцаас худалдан авч, амжилттай төлбөрөө төлсөн тохиолдолд тухайн шинээр авсан багц шууд идэвхжиж, хуучин байсан багц "хугацаа дууссан" төлөвт шилжиж, ашиглах боломжгүй болно.

5.13 Платформ нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тулд зөвхөн Монгол улсын мөнгөн тэмдэгт болох ТӨГРӨГ-өөр (₮) төлбөр тооцоо хийгдэнэ.

5.14 Үйлчилгээний багц болон кредит худалдаж авах төлбөр тооцоог шилжүүлэх тохиолдолд зөвхөн Худалдаа Хөгжлийн Банкны MN640004000416119204 дугаарын дансаар хүлээн авна.

5.15 Амжилттай шилжүүлэг хийснээс 10 минутын дотор таны нэхэмжлэл амжилттай төлөгдөнө.

5.16 Үйлчилгээний нөхцөлийн 10.1, 10.2 болон 10.3 заасны дагуу арга хэмжээ авсан ямар ч тохиолдолд тухайн дэлгүүрийн идэвхтэй байсан үйлчилгээний багцын төлбөрийг буцаах, нөхөн олгох, үйлчилгээг сунгах боломжгүй.

6. Үйлчилгээг ашиглах

6.1 Борлуулагч дэлгүүр нээх бүрд заавал дахин давтагдашгүй домэйн нэр буюу хандах холбоосыг сонгоно.

6.2 Домэйн нэр нь *.shop.mn гэж төгсөх ба *-н оронд зөвхөн латин үсэг, тоо болон - тэмдэгт орсон 3 ба түүнээс дээш тэмдэгттэй байх ёстой.

6.3 Үнэгүй багцтай үед *-free.shop.mn гэж ашиглах ба төлбөртэй үйлчилгээний аль ч багцыг ашиглах үедээ *.shop.mn хэлбэртэйгээр солих боломжтой.

6.4 Тухайн дэлгүүрийн сонгон ашиглаж буй *.shop.mn хэлбэртэй домэйн нэр тухайн дэлгүүр эсвэл борлуулагчийн өмч биш бөгөөд зөвхөн түр зуур түрээсэлж ашиглаж буй юм. Тухайн домэйн нэр нь ШОП ЭМ ЭН-ний өмч болно.

6.5 Домэйн нэрээ дараах байдлаар сонгохыг хатуу хориглоно:

  • Зүй бус үг агуулсан
  • Платформын үйл ажиллагааг доголдуулах боломжтой нэр агуулсан
  • Бооцоотой, мөрийтэй тоглоомын нэр агуулсан
  • Хар тамхи, хориотой барааны нэр агуулсан
  • Садар самуун сурталчилсан нэр агуулсан
  • Бусдыг болон аливаа хуулийн этгээдийг доромжилсон, гутаасан нэр агуулсан

6.6 Платформ нь дэлгүүрийг идэвхтэй байх хугацаанд домэйн нэр болон вэб серверээр хангана.

6.7 Автомат төлбөр тооцооны үйлчилгээг ашиглахын тулд дараах үйлдлийг хийх шаардлагатай:

  • Улсын бүртгэлээр (ДАН системээр) мэдээллээ баталгаажуулах
  • Автомат төлбөр тооцооны эрхийг өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж үүсгэх
  • Төлбөр хүлээн авах дансны мэдээллээ оруулах

6.8 Үйлчлүүлэгч захиалгаа QPay төлбөрийн системийг ашиглан төлсөн тохиолдолд QPay систем өөрсдөө гүйлгээний шимтгэл болох 1%-г авдаг ба ШОП ЭМ ЭН гүйлгээнд ямар нэгэн байдлаар оролцож, шимтгэл авдаггүй.

6.9 Борлуулагч StorePay эсвэл PocketZero үйлчилгээг дэлгүүртээ холбуулахын тулд заавал өөрсдөө гэрээгээ хийж, эрхээ аваад, support@shop.mn хаяг руу дэлгүүрийн мэдээлэл болон холболтын эрхээ илгээнэ.

6.10 Платформ дээрх хиймэл оюуныг ашиглахдаа аль болох хүний царайг оруулахгүй зөвхөн бараа бүтээгдэхүүний зургийг ашиглах.

6.11 Платформ дээрх хиймэл оюуныг ашиглахдаа дараах үйлдлийг хатуу хориглоно:

  • Зураг болон текст бичвэр оруулахдаа хуулиар хориотой, зүй бус үг агуулсан, садар самуун сурталчилсан, оюуны өмчийн асуудалтай зүйлс ашиглах
  • Зааварчилгаа дээр албаар үр дүнг хүчээр сөрөг болон зохисгүй болгох
  • Зориулалтын бусаар ашиглах
  • Хиймэл оюуны кредитийг буруу ашиглах

7. Оюуны өмчийн эрх

7.1 ШОП ЭМ ЭН-ийн барааны тэмдэг, лого, дизайныг зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хатуу хориглоно.

7.2 Платформын программ, технологийг хуулбарлах, задлахыг хатуу хориглоно.

8. Хувийн мэдээллийн нууцлал

8.1 Платформ бүртгэлийн үндсэн мэдээлэл, гүйлгээ, худалдан авалтын мэдээлэл, вэб сайт ашиглалтын мэдээлэл, техникийн мэдээлэл (IP хаяг, вэб хөтөч) зэрэг мэдээллийг цуглуулж ашиглана.

8.2 Олон улсын стандартын дагуу мэдээллийг шифрлэж хадгална. Зөвхөн шаардлагатай ажилтнууд хандах эрхтэй. Хууль ёсны шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч талд өгөхгүй.

9. Хариуцлагын хязгаарлалт

9.1 ШОП ЭМ ЭН борлуулагчдад зөвхөн техникийн шийдэл болох бүрэн автоматажсан систем, домэйн нэр, вэб серверээр хангадаг ба тухайн дэлгүүрийн аливаа үйл ажиллагаанд оролцдоггүй, борлуулагчтай хамтран үйл ажиллагаа явуулдаггүй.

9.2 Борлуулагч платформ дээр дэлгүүр нээх үед систем автоматаар ямар нэгэн гар ажиллагаа орохгүйгээр үүсгэгддэг тул ШОП ЭМ ЭН тухай бүрд хяналт тавих боломжгүй.

9.3 ШОП ЭМ ЭН борлуулагчийн бараа бүтээгдэхүүний чанар, хүргэлтийн үйлчилгээ, саатал, алдагдал, НӨАТ, төлбөр тооцоотой холбоотой асуудал, гуравдагч талын үйлчилгээний алдаа, саатал, борлуулагч эсвэл үйлчлүүлэгчийн алдаа, буруу ажиллагаанаас үүсэх хохиролд шууд хариуцлага хүлээхгүй.

9.4 Аливаа борлуулагч болон үйлчлүүлэгчийн хоорондох маргаан, асуудалд ШОП ЭМ ЭН хариуцлага хүлээхгүй ба оролцохгүй. Тус маргааныг зөвхөн тухайн борлуулагч болон үйлчлүүлэгч хоорондоо шийднэ.

9.5 Ямар ч үед үйлчлүүлэгч платформоос тухайн дэлгүүр эсвэл борлуулагчийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжгүй ба зөвхөн хуулийн байгууллагаар дамжуулан албан ёсны хүсэлтийн дагуу хуулийн байгууллагад олгоно.

9.6 Платформ нь бүрэн автомат систем бөгөөд борлуулагчийн хүсэлт гаргааснаас бусад үед хөндлөнгөөс гар аргаар үйлдэл хийх боломжгүй.

9.7 Платформ дээрх хиймэл оюун ухааныг ашиглан гарсан аливаа үр дүн, зураг, текст бичвэр, агуулгад ШОП ЭМ ЭН хариуцлага үүрэхгүй ба 100% тухайн хиймэл оюуны гаргасан үр дүн бөгөөд ямар нэгэн аргаар хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр гаргаж байгаа болно.

10. Үйлчилгээ цуцлалт

10.1 Үйлчилгээний нөхцөлийн 3.9-д заасны дагуу аль нэг үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн тохиолдолд системд болон бусдад үүссэн эсвэл үүсэж болзошгүй хохирлын хэмжээнээс хамааран дараах арга хэмжээг платформ авна:

  • Зөрчил арилах хүртэл тухайн дэлгүүр лүү хандах болон ашиглах боломжгүй болгох
  • Үйлчилгээний багцыг цуцлах
  • Тодорхой хугацаагаар ямар ч үйлчилгээг ашиглах боломжгүй болгох
  • Бүр мөсөн ашиглах боломжгүй болгох
  • Хуулийн байгууллагад зөрчилтэй этгээдийн мэдээллийг өгөх

10.2 Үйлчилгээний нөхцөлийн 4.5-д заасны дагуу аль нэг үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн тохиолдолд системд болон бусдад үүссэн эсвэл үүсэж болзошгүй хохирлын хэмжээнээс хамааран дараах арга хэмжээг платформ авна:

  • Зөрчил арилах хүртэл тухайн бүртгэлийг ашиглах боломжгүй болгох
  • Тодорхой хугацаагаар системийг ашиглах боломжгүй болгох
  • Бүр мөсөн системийг ашиглах боломжгүй болгох
  • Хуулийн байгууллагад зөрчилтэй этгээдийн мэдээллийг өгөх

10.3 Үйлчилгээний нөхцөлийн 6.5-д заасны дагуу аль нэг үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн тохиолдолд системд болон бусдад үүссэн эсвэл үүсэж болзошгүй хохирлын хэмжээнээс хамааран дараах арга хэмжээг платформ авна:

  • Зөрчил арилах хүртэл тухайн дэлгүүр лүү хандах болон ашиглах боломжгүй болгох
  • Үйлчилгээний багцыг цуцлах
  • Тодорхой хугацаагаар ямар ч үйлчилгээг ашиглах боломжгүй болгох
  • Бүр мөсөн ашиглах боломжгүй болгох
  • Хуулийн байгууллагад зөрчилтэй этгээдийн мэдээллийг өгөх

10.4 Үйлчилгээний нөхцөлийн 6.11-д заасны дагуу аль нэг үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар үйлдсэн тохиолдолд системд болон бусдад үүссэн эсвэл үүсэж болзошгүй хохирлын хэмжээнээс хамааран дараах арга хэмжээг платформ авна:

  • Зөрчил арилах хүртэл тухайн дэлгүүр лүү хандах болон ашиглах боломжгүй болгох
  • Үйлчилгээний багцыг цуцлах
  • Тодорхой хугацаагаар ямар ч үйлчилгээг ашиглах боломжгүй болгох
  • Бүр мөсөн ашиглах боломжгүй болгох
  • Хуулийн байгууллагад зөрчилтэй этгээдийн мэдээллийг өгөх

11. Гуравдагч талын үйлчилгээ

11.1 Платформ төлбөрийн системүүд (QPay систем, StorePay, PocketZero), имэйл мэдэгдэл, ДАН систем, OpenAI платформ зэрэг гуравдагч талын үйлчилгээтэй холбогдсон.

11.2 Гуравдагч талын үйлчилгээний алдаанд ШОП ЭМ ЭН хариуцлага хүлээхгүй.

11.3 ДАН системээс зөвхөн борлуулагчийн хүсэлтийн дагуу буюу "Баталгаажуулах" товчийг дарснаар мэдээллийг татаж авна.

11.4 Автомат төлбөр тооцооны эрх үүсгэх үед та дараах мэдээллийг гуравдагч талын үйлчилгээ болох QPay систем рүү явуулахаа зөвшөөрсөн болно:

  • Хувь хүн бол тухайн хүний бүтэн нэр, регистрийн дугаар
  • Байгууллага бол үүсгэн байгуулагчийн бүтэн нэр, үүсгэн байгуулагчийн регистрийн дугаар, байгууллагын бүтэн нэр, байгууллагын регистрийн дугаар
  • Холбоо барих дугаар
  • Имэйл хаяг
  • Үйл ажиллагааны чиглэл

11.5 Зээлийн гуравдагч талын үйлчилгээ болох StorePay болон PocketZero үйлчилгээний хандах нууц мэдээллээ бидэнд илгээснээр та платформыг:

  • Нэхэмжлэл үүсгэх
  • Нэхэмжлэл цуцлах
  • Төлбөр шалгах
  • Харилцагчийн зээлийн эрхийг шалгах
  • Дэлгүүрийн StorePay эсвэл PocketZero дээрх дансны мэдээллийг харах

эрхүүдийг ашиглахыг зөвшөөрсөн болно.

12. Нөхцөлийн өөрчлөлт, маргаан шийдвэрлэх

12.1 ШОП ЭМ ЭН үйлчилгээний нөхцөлд аливаа үед өөрчлөлт оруулах эрхтэй. Томоохон өөрчлөлтийн талаар имэйлээр мэдэгдэнэ, платформын удирдлагын хэсэгт тусгана, дэлгүүрийн нүүр хуудаст зурагт мэдээлэл байршуулна. Үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

12.2 Борлуулагч болон платформ, эсвэл үйлчлүүлэгч болон платформ хооронд маргаан гарсан тохиолдолд эхлээд хэлэлцээрээр шийдвэрлэхийг зорино. Хэлэлцээрээр шийдвэрлэх боломжгүй маргааныг Монгол улсын Шүүхээр шийдвэрлүүлнэ.

12.3 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

13. Холбоо барих

ДАТАКОМ КЛАУД ХХК

Имэйл: support@shop.mn

Утас: +976 7070-7010

Хаяг: Галакси Тауэр, 4005 тоот, Хан уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар, 17011

Вэб: www.shop.mn

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь сүүлд 2025.06.15-ны өдөр шинэчлэгдсэн бөгөөд тухайн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.