
Лояалти хөтөлбөр үүсгэх, тохируулах
Лояалти хөтөлбөрөөр та байнгын худалдан авагчдаа урамшуулж, дахин худалдан авалтыг нэмэгдүүлэх боломжтой. Худалдан авагч худалдан авалт бүрээсээ оноо цуглуулж, түвшин ахих тусам илүү их хөнгөлөлт эдэлнэ. Цуглуулсан оноогоо ваучер болгож дараагийн захиалгадаа ашиглана. Оноо олгох, түвшин тооцох, ваучер хасах бүх тооцоог систем автоматаар хийнэ.
Лояалти хөтөлбөр тохируулахдаа app.shop.mn админ хэсэг эсвэл Shop.mn Merchant апп-д өөрийн эрхээр нэвтэрсэн байна.
Анхаарах: Лояалти хөтөлбөр нь зөвхөн Ultimate болон түүнээс дээш багцад үйлчилнэ.
1. Лояалти хөтөлбөрийг идэвхжүүлэх
Лояалти хөтөлбөр цэс харагдахгүй байвал Бусад хэсгээс Нэмэлт боломжууд руу орж Лояалти хөтөлбөр унтраалгыг асаана.

Асаасны дараа Лояалти хөтөлбөр цэс гарч ирнэ.

2. Түвшнээ тохируулах
Хөтөлбөрийг идэвхжүүлэхэд Хүрэл, Мөнгө, Алт гэсэн гурван түвшин бэлэн үүснэ. Та түвшний нэр, лого, босго дүнг өөрчлөх, шинэ түвшин нэмэх (хамгийн ихдээ 5), эсвэл хасах боломжтой.

Түвшин бүрд дараах зүйлсийг тохируулна:
Түвшний нэр болон лого зургийг оруулна.
Жилийн худалдан авалтын босго: тухайн түвшинд хүрэхэд шаардлагатай дүн. Жишээлбэл, Мөнгө түвшин 500,000₮-өөс дээш, Алт түвшин 1,000,000₮-өөс дээш.
Оноо цуглуулах хувь: хэдэн төгрөг тутамд хэдэн оноо олгох. Дээд түвшний худалдан авагч илүү их оноо цуглуулна.
Сэтгэгдлийн урамшуулал: худалдан авсан бараандаа сэтгэгдэл бичихэд олгох оноо.
Хөнгөлөлт: тухайн түвшний худалдан авагчид автоматаар үйлчлэх хувийн хөнгөлөлт, тогтмол дүнгийн хөнгөлөлт, үнэгүй хүргэлт эсвэл хүргэлтийн төлбөрийн хөнгөлөлт.
Хөнгөлөлтийг бүх бараанд эсвэл тодорхой бараа, ангилалд үйлчилдэг болгож, зарим бараа, ангиллыг хасаж болно. Хөнгөлөлт нэмэх нь заавал биш.

3. Тохиргоо хийх
Тохиргоо хэсэгт дараах зүйлсийг тохируулна:
Оноо олгох төлөв: захиалга ямар төлөвт орсон үед оноо олгох. Анхны тохиргоогоор захиалга төлөгдсөн үед олгоно. Хүсвэл бэлэн болсон, хүргэлтэнд гарсан эсвэл хүргэгдсэн үед олгодог болгож болно.
Бүртгэлийн урамшуулал: шинээр бүртгүүлсэн худалдан авагчид нэг удаа олгох оноо.
Сэтгэгдлийн урамшууллын лимит: тодорхой хугацаанд хэдэн удаа оноо олгох (жишээлбэл, 30 хоногт 3 удаа).
Онооны ханш: 1 оноо хэдэн төгрөгийн ваучер болох.
Хөрвүүлэх доод оноо: хамгийн багадаа хэдэн оноо цуглуулсан үед ваучер болгох.
Ваучерын хүчинтэй хугацаа болон үлдэгдэл хадгалах эсэх.
Лояалти жил: жилийн эхлэх огноо. Жил дуусахад жилийн зарцуулалт болон түвшин шинээр эхэлнэ. Онооны үлдэгдэл хэвээр хадгалагдана.
Бусад хямдралтай давхардах эсэх: анхны тохиргоогоор худалдан авагчид аль ашигтай нь л үйлчилнэ. Хүсвэл хямдралтай болон урамшуулалтай бараанд давхар үйлчилдэг болгож болно.
Бүх тохиргоогоо хийсний дараа "хөтөлбөр идэвхтэй" унтраалгыг асааж хадгалах товчлуурыг дарна.

Оноо нь худалдан авагчийн бодитоор төлсөн барааны дүнгээс тооцогдоно. Хүргэлтийн төлбөр, ваучер болон бэлгийн картаар төлсөн хэсэгт оноо олгохгүй. Захиалга цуцлагдах эсвэл буцаагдах үед оноо автоматаар хасагдана.
4. Дэлгүүр дээр юу харагдах вэ?
Хөтөлбөрийг идэвхжүүлмэгц дэлгүүр дээр дараах зүйлс автоматаар гарна:
Цэсэнд "Лояалти" холбоос: түвшнүүд, урамшууллууд, хэрхэн ажилладаг тухай хуудас
Худалдан авагчийн профайлд "Лояалти оноо" хэсэг: онооны үлдэгдэл, түүх, ваучерууд
Түвшний хөнгөлөлтөд хамаарах бараан дээр «−..%» тэмдэг
Сагс, захиалгын хураангуйд "Лояалти хөнгөлөлт", "Лояалти ваучер" мөр

5. Худалдан авагчдаа удирдах
Хэрэглэгчид хэсгээс худалдан авагч бүрийн данс, гүйлгээний түүх, ваучерыг харж, шаардлагатай үед гараар оноо нэмэх, хасах боломжтой.
Хөтөлбөрөө дэлгүүрийн баннер, SMS болон сошиал сувгаараа зарлаарай. Лояалти хуудасны холбоосыг шууд хуваалцаж болно.
Видео заавар: https://www.youtube.com/watch?v=45KMZ64B8LI
Ингээд та Лояалти хөтөлбөрөө тохируулж чаддаг боллоо! 🥳