
Барааг өнгө, хэмжээгээр ялгах
Нэг бараа олон өнгө, хэмжээтэй бол та өнгө, хэмжээгээ нэг удаа сонгоход бүх хослол автоматаар үүснэ. Жишээлбэл, 4 өнгө, 5 хэмжээтэй цамц сонгоход 20 төрөл өөрөө үүсч, «Улаан / XL» гэх мэтээр нэрлэгдэнэ. Худалдан авагч дэлгүүр дээр өнгө, хэмжээгээ тусад нь сонгоод шууд захиална.
Барааг өнгө, хэмжээгээр ялгахдаа app.shop.mn админ хэсэг эсвэл Shop.mn Merchant апп-д өөрийн эрхээр нэвтэрсэн байна. Нэвтэрч орсны дараа Бараа цэсийг сонгоод шинэ бараа нэмэх эсвэл байгаа бараагаа засна.
1. "Өнгө, хэмжээгээр ялгах"-ыг асаах
Бараа нэмэх эсвэл засах хуудасны Төрөл хэсэгт байрлах Өнгө, хэмжээгээр ялгах унтраалгыг асаана.
2. Өнгө, хэмжээгээ нэмэх
Унтраалгыг асаахад гурван төрлийн сонголт нээгдэнэ:
Өнгө: Өнгө бүрт нэр өгч (жишээлбэл, Улаан, Хар, Цайвар ногоон), өнгө сонгогчоос яг тухайн өнгийг нь сонгоно. Дэлгүүр дээр худалдан авагч өнгөний нэрийг уншихаас гадна бодит өнгийг нь дугуй тэмдгээр харна.
Хэмжээ: S, M, L, XL зэрэг бэлэн хэмжээнүүдээс сонгох эсвэл өөрийн утгыг бичнэ. Жишээлбэл, гутал бол 38, 39, 40; ор дэрний даавуу бол 160×200.
Нэмэлт сонголт: Өнгө, хэмжээнээс гадна өөр сонголт байвал нэрийг нь өөрөө өгнө. Анхны нэр нь «Материал» бөгөөд жишээлбэл, цагны оосор арьс эсвэл төмөр. Энэ хэсгийг заавал ашиглах шаардлагагүй.
Сонгосон өнгө, хэмжээний бүх хослол автоматаар төрөл болж үүснэ. Дараа нь шинэ өнгө нэмбэл тэр өнгөний бүх хэмжээ шууд нэмэгдэнэ.

3. Үнэ, үлдэгдэл оруулах
Ихэнх бараа бүх өнгө, хэмжээгээрээ ижил үнэтэй байдаг. Тиймээс анхдагчаар та нэг л үнэ оруулна, тэр нь бүх төрөлд үйлчилнэ.
Харин том хэмжээ нь илүү үнэтэй, эсвэл арьсан оосортой нь төмрөөсөө өөр үнэтэй бол "Төрөл бүр өөр үнэтэй" унтраалгыг асаана. Тэгэхэд төрөл бүрийн мөрөнд үнэ, үлдэгдэл, SKU-гаа тус тусад нь оруулна.
20 төрөлд нэг бүрчлэн үнэ шивэх шаардлагагүй. "Бүх төрөлд оноох" товчоор үнэ, үлдэгдлээ бүх төрөлд нэг дор оноогоод, ялгаатай хэдийгээ л засна.
4. Өнгө бүрт зураг оруулах
Өнгө бүрт тусдаа зураг оруулах бол Төрөл бүр өөр зурагтай унтраалгыг асаана. Худалдан авагч өнгө сонгомогц тухайн өнгөний зургууд гарч ирнэ. Хэрэв таны бараа бүх төрөлдөө ижил харагддаг бол унтраалгыг асаалгүй, бүх төрөлд нэг багц зураг ашиглана.
5. Хадгалах
Мэдээллээ оруулсны дараа Хадгалах товчийг дарна. Барааны хуудсанд өнгөний дугуй тэмдгүүд, хэмжээний товчнууд гарч ирэх ба сонголт бүрээр үнэ, зураг шууд өөрчлөгдөнө.

Видео заавар: https://www.youtube.com/watch?v=GplqHstnNKQ
Ингэснээр та барааг өнгө, хэмжээгээр ялгаж чаддаг боллоо! 🥳