Үнэ

Update v1.26.0

2026 оны 8 сарын 4·1 мин уншина
Sanchir Enkhbold

Sanchir Enkhbold

Chief Executive Officer

Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.26.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:

🚀 Шинэ боломжууд

  • Барааг авахдаа төлөх: Үйлчлүүлэгч захиалгаа урьдчилж төлөхгүйгээр, бараагаа гардан авахдаа төлбөрөө төлдөг боломж нэмэгдлээ. Тохиргоо → Захиалгын тохиргоо хэсгийн "Төлбөрөө барааг авсны дараа төлөх боломжтой эсэх" сонголтыг идэвхжүүлэхэд таны дэлгүүрийн төлбөрийн сонголтуудын хамгийн эхэнд харагдаж, анхдагчаар сонгогдоно. Урьдчилж мөнгө шилжүүлэхээс эргэлздэг шинэ үйлчлүүлэгчид ч захиалгаа бүрэн дуусгах боломжтой болсноор борлуулалт тань нэмэгдэнэ.

✨ Сайжруулалтууд

  • Төлбөр орсныг шууд мэдэх: Захиалгын төлбөр орсон тухай мэдээлэл хуудсыг дахин ачаалалгүйгээр шууд шинэчлэгддэг боллоо. Үйлчлүүлэгч QR кодоо уншуулмагц захиалга төлөгдсөн болж таны нүдэн дээр шинэчлэгдэнэ.

  • ДАН баталгаажуулалтын карт: ДАН баталгаажуулалтыг Ерөнхий тохиргооны жижиг мөрөөс гаргаж, хуудасны хамгийн дээр тусдаа карт болголоо. Баталгаажсан эсэх, хэн баталгаажуулсан, баталгаажуулснаар ямар боломж нээгдэх (QPay автомат төлбөр, хүргэлтийн үйлчилгээ) нь нэг харцаар ойлгогдоно. ДАН баталгаажуулалтын дэлгэрэнгүй хуудсыг мөн шинэчиллээ.

🐛 Алдааны засварууд

  • Төлбөрийн төлвийн бичиглэл: Төлбөр нь ороогүй захиалгын тэмдэглэгээг илүү товч, ойлгомжтой "Төлөөгүй" болголоо.

  • Салбараас очиж авсан захиалга: Хүргэлтгүй, салбараас очиж авсан захиалга "Хүргэгдсэн" гэж буруу харагддаг байсныг "Ирж авсан" болгож зассан.

  • Авах авлагын жагсаалт: Хяналтын самбарын "Авах авлага" дээр дарахад төлбөр нь орчихсон захиалга орж ирэх, эсрэгээрээ хүлээгдэж буй зарим захиалга харагдахгүй байсныг зассан.

  • Захиалга засах хуудас: Барааг авахдаа төлөх захиалгын төлбөрийн хэлбэрийг захиалга засах хуудаснаас солиход алдаа гардаг байсныг зогсоож, зөвхөн захиалгын хуудасны "Төлбөр хүлээн авах" хэсгээс сонгодог болголоо

  • Гар утасны доод цэс: Тусламжийн чат нээлттэй үед доод цэс далдардаг байсныг зассан.