Update v1.17.0
Ermuun E
Chief Technology Officer
Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.17.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:
🚀 Шинэ боломжууд
Промо код (Affiliate) систем: Та өөрийн гэсэн промо код үүсгэж, найз нөхөд болон бусад борлуулагчдыг Shop.mn-д урьж оруулах боломжтой боллоо. Таны урилгаар бүртгүүлсэн хэрэглэгч багц авах бүрд урамшуулал шууд таны хэтэвчинд орох бөгөөд "Промо код" цэснээс урьсан хүмүүсийн төлөв (Бүртгэгдсэн / Багц авсан / Урамшуулал олгосон), нийт орлого зэрэг статистикийг харах боломжтой.
Хэтэвчээр төлбөр төлөх боломж өргөжсөн: Домэйн сунгалт болон AI кредит худалдан авалтын төлбөрийг одоо Shop.mn хэтэвчнээсээ шууд төлөх боломжтой боллоо. Үүнээс өмнө зөвхөн шилжүүлэг эсвэл QPay ашиглан төлдөг байсан тул борлуулагчдын хувьд төлбөр хийх процесс илүү хурдан, хялбар болсон.
✨ Сайжруулалтууд
Хэтэвчний дизайн шинэчлэгдсэн: Хэтэвчин дээр "Түгжигдсэн дүн" гэсэн шинэ хэсэг нэмэгдэж, ашиглах боломжтой үлдэгдэл болон түр түгжигдсэн дүнг тусад нь тодорхой харах боломжтой болсон.
Багц захиалгын төлбөрийн арга шинэчлэгдсэн: Багц сонгох цонхны төлбөрийн арга сонгох интерфейсийг илүү цэгцтэй, ойлгомжтой болгож шинэчиллээ.
Хажуугийн цэс (Sidebar) сайжруулсан: Хажуугийн цэсний бүтэц болон дэд цэснүүдийг илүү ойлгомжтой, хурдан шилжих боломжтой болгож сайжруулсан.
🐛 Алдааны засварууд
Нэвтрэх хуудасны зураг: Нэвтрэх / бүртгүүлэх хуудасны зураг буруу харагдаж байсан алдааг зассан.
Төлбөрийн арга сонгох товч: Төлбөрийн аргыг сонгоогүй байхад анхдагчаар нэг товч идэвхжсэн харагдаж байсныг зассан.
Промо код хуудасны жижиг алдаа: Промо код хэсэгт байсан жижиг алдааг зассан.