Хувилбар - v1.14.0

2026 оны 3 сарын 2·1 мин уншина
Sanchir Enkhbold

Sanchir Enkhbold

Chief Executive Officer

Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.14.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:

🚀 Шинэ боломжууд

  • Хэтэвч цэнэглэх боломж: Өөрийн дэлгүүрийн хэтэвчээ цэнэглээд платформ дээрх бүх төрлийн үйлчилгээг төлөн ашиглах боломжтой. Энэ боломж нэмэгдсэнээр удахгүй гарах шинэ функцүүдийг ашиглах боломжууд нээгдэнэ.

✨ Сайжруулалтууд

  • UI сайжруулалт: Хэрэглэгчийн интерфейсийн өнгө, товчлуурууд болон ерөнхий дизайныг сайжруулсан. Зүүн талын цэсийг илүү цэгцтэй болгосон.

  • AI кредит тооцох логик: Өмнө нь AI зураг болон текст үүсгэхэд тусдаа кредит худалдан авч, тооцдог байсан бол одоогоос нэг кредитээр бүгдийг ашиглах боломжтой болсон. Мөн цаашид нэмэгдэх AI функцүүдийг энэ кредитээр тооцно.

  • Захиалгын тохиргоо: Дэлгүүрийн захиалгын тохиргоо хэсгийг илүү сайжруулж, төлбөрийн сонголтуудыг илүү ойлгомжтой болгосон.

🐛 Алдааны засварууд

  • Баталгаажаагүй хэрэглэгчийн алдаа: Хэрэглэгчид хуудас руу орох үед ихэнх хэрэглэгчид "Баталгаажаагүй" гэсэн тэмдэглэгээг зассан.

  • AI кредит дуссан үеийн алдаа: AI кредит дуссан ч, дуусаагүй юм шиг харагдаад байсан алдааг зассан.

  • Үнийн хуудасны алдаа: Бүх багцын үнийн мэдээлэл харагдах хуудасны алдааг зассан.

#v1.14.0