Багцын мэдээлэл шинэчлэгдэх тухай - 2026.07
Sanchir Enkhbold
Chief Executive Officer
Манай платформ 2026 оны 7-р сарын 1-нээс үйлчилгээний багцаа өргөтгөж, шинэ багц нэмж байна.
Одоогоор бид нийт 3 төрлийн багц санал болгож байгаа бөгөөд AI ашиглан барааны зураг үүсгэх боломж бүх багцад нэгэн адил багтсан. Сүүлийн саруудад хийсэн судалгаа болон хэрэглэгчийн үйл хөдлөлийн шинжилгээнд тулгуурлан, AI-г идэвхтэй ашиглах сонирхолтой хэрэглэгчиддээ зориулсан цоо шинэ AI Basic багцыг танилцуулж байна. Мөн одоо ажиллаж буй AI Pro багцаас үнийн хувьд илүү хямд, AI-н ихэнх боломжийг багтаасан илүү ухаалаг сонголт болж шинэчлэгдэнэ.
Үүнтэй холбогдуулан 2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн Standard болон Ultimate багц ашиглаж буй хэрэглэгчид AI кредит худалдан авах болон AI боломжуудыг ашиглах боломжгүй болохыг анхааруулж байна.
Энэ өөрчлөлт танд тодорхой хэмжээний түр зуурын төвөг учруулж болзошгүйд хүлцэл өчье. Бидэнтэй хамт бизнесээ хөгжүүлж яваа танд талархлаа илэрхийлье.