Шинэчлэлт

Дэлгүүрүүдэд зориулсан AI чатботтой боллоо

2026 оны 5 сарын 13·3 мин уншина
Ermuun E

Ermuun E

Chief Technology Officer

Бид хэрэглэгчдэд зориулсан AI чатботтой боллоо!

AI чатбот гэж юу вэ?

Shop.MN-ийн дэлгүүрүүдэд зориулсан AI чатбот бол 24/7 ажилладаг автомат борлуулалтын туслах юм.

  • Таны дэлгүүрийн Facebook хуудсанд ирсэн мессежийг шууд ойлгож, хариу таны өмнөөс бичнэ.

  • Таны дэлгүүрийн бүтээгдэхүүн, үнэ, хүргэлт, төлбөрийн мэдээллийг мэднэ.

  • Хэрэглэгчтэй жинхэнэ хүн шиг ярилцана.

  • Захиалга авах, төлбөр хүлээн авах хүртэл туслах боломжтой.

Таны бүтээгдэхүүний жагсаалт, үнэ, дүрэм журам зэргээс автоматаар суралцаад хариулдаг.


Яагаад заавал AI чатбот гэж?

Шөнийн 11 цагт нэг хэрэглэгч таны Facebook хуудсанд "Энэ загвар үлдсэн үү?" гэж мессеж бичлээ. Та унтаж байна. Маргааш өглөө сэрэхэд тэр хэрэглэгч аль хэдийн өөр дэлгүүрээс худалдан авчихсан байна.

Энэ бол хамгийн их тохиолддог борлуулалт алдах шалтгаан. Хэрэглэгч хариу авч чадахгүй бол хүлээхгүй, бусад идэвхтэй дэлгүүрээс худалдан авалт хийдэг.

Shop.MN-ийн AI чатбот яг энэ асуудлыг шийдэхээр бүтээгдсэн.


Юу хийж чадах вэ?

1. Бүтээгдэхүүний тухай асуултад хариулна.

Хэрэглэгч: "Энэ цамц М размер байна уу?"
AI: "Тийм ээ, М размертай байна. Үнэ 45,000₮, өнөөдөр захиалга өгвөл маргаашдаа хүргэгдэнэ."

AI таны дэлгүүрийн мэдээлэлтэй холбогдсон тул жинхэнэ үнэ, үлдэгдлийн тоо зэргийг мэдээлэлдэг.

2. Үнэ, хямдрал, урамшууллыг тайлбарлана.

Хэрэглэгчид үнийг тэр даруй мэдэх юм бол худалдан авах магадлал нэмэгддэг. AI таны үнэ, хямдралын мэдээллийг үргэлж шинэлгээр хэлнэ.

3. Хүргэлт, төлбөрийн нөхцөлийг тайлбарлана.

"Хүргэлт хэдэн төгрөг вэ?", "QPay-ээр төлж болох уу?", "Хэдэн өдөрт ирэх вэ?" гэх мэт асуултад AI таны тохиргооноос хамаарч зөв хариулна.

4. Захиалгыг шууд авна

AI чатбот хэрэглэгчтэй харилцаж, ямар барааг, хэдэн ширхэг, ямар утасны дугаар дээр, хаана хүргүүлэх зэрэг мэдээллийг цуглуулж, захиалгыг үүсгэн, таны Vendor самбарт автоматаар бүртгэдэг.

5. Хэрэглэгчийн асуудлыг шийдэхэд тусална

Бараа буцаалт, захиалгын явцын талаар асуухад таны дэлгүүрийн холбогдох мэдээллийг өгөх, эсвэл шууд шийдвэрлэхээр чиглүүлж өгдөг.


Яагаад чухал вэ?

  • Хэрэглэгч хүлээдэггүй. Судалгаагаар хэрэглэгчид Messenger-т мессеж бичээд 5 минутын дотор хариу хүлээдэг. Хэрэв хариу ирэхгүй бол 70% нь өөр дэлгүүрээс бараа сонирхдог. AI чатбот секунд тутамд хариулах болно.

  • Дэлгүүрээр үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дийлэнх нь ажлын бус цагаар, амралтын өдрөөр шопинг хийдэг. Дэлгүүрийн эзэн, худалдагчийн хувьд тухайн цагт ажиллах нь зарим тохиолдолд хүндрэлтэй байдаг бол AI чатбот танд яг тэр хоосон орон зайг нөхөн, тусалж чадна.

  • Бага зардлаар илүү борлуулалт хийгээрэй. Борлуулалтын ажилтны цалин сард 2.5–3 сая₮ гэж ойролцоогоор төсөөлье. AI чатбот сард хэдэн мянгахан төгрөг. Хариу 100 дахин хурдан. Ядрахгүй, танаас чөлөө авна гэж гуйхгүй 🤯

  • AI нэг дор хэдэн зуун хэрэглэгчтэй харилцаж чадна.


Тэгвэл би дэлгүүр дээрээ хэрхэн AI чатботтой болох вэ?

1. Холболт хийнэ — Vendor самбараас AI Чатбот хэсэгт орж, Facebook хуудсаа холбоно. 1 минутын ажил.

2. AI таны бараа, үнэ, мэдээллийг автоматаар уншина — танай бүтээгдэхүүний жагсаалт, үнэ, дэлгүүрийн мэдээлэл бүгд танигдана.

3. Та өөрийн "дүр төрх" гаргана — AI ямар өнгөөр ярих, нэр нь юу байх, ямар бүтээгдэхүүнийг идэвхтэй санал болгох гэх мэт тохиргоог хийнэ.

4. Сургалтын мэдээлэл нэмнэ (заавал биш) — танай бизнест онцлог асуулт хариултыг нэмэх боломжтой. Жишээ нь: "Хүргэлт хэр уддаг вэ?" → "Манай хүргэлт 24-48 цагийн дотор хүргэгддэг."

5. Идэвхжүүлээд орхино. Ийнхүү хэрэглэгчдээс ирсэн мессеж бүрд AI хариулж эхэлнэ.

Жич: AI чатбот нь зөвхөн AI Pro багц авсан дэлгүүрүүдэд ашиглах боломжтой байна.


Хэрэглэгчид хариу хүлээх дургүй. Таны бизнес хэдий чинээ өсөх тусам хэрэглэгчдийн хандалт төдий чинээ өсөн нэмэгдэх болно. AI чатбот танд алдсан борлуулалтыг буцааж, ажилласан цагаа эргүүлэн авч, унтаж байх үед ч мөнгө олох боломжийг олгож байна.

Энэ бол сонголт биш, энэ бол дараагийн алхам.


AI чатботтой холбоотой асуудал, асуулт, санал хүсэлт байвал бидэн рүү бичээрэй: support@shop.mn

#ai#vendor#chat#customer#order#products